"Монголын геологи, хайгуул 2024" XV удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн энэ пүрэв болон баасан гарагт (2024.03.28-29) Улаанбаатар хотноо болно.
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хүрээнд:  
- Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
 - Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
 - Орон нутгийн уулзалт, гарц шийдэл
 - “Хайгуулчин” сэтгүүл 68-р дугаар
 - Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн
 - Зураглалын шилдэг баг шалгаруулах
 - Хайгуулын шилдэг баг шалгаруулах 
 - Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 
 - “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
 - “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн
 - Мэргэшүүлэх сургалт
 - “Цэцээ гүн” спорт, гео-аялал болно. 
 
Энэ жил Үндэсний геологийн албаны 85 жилийн ой давхцаж байгаатай холбогдуулан дараах сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулна.
- Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлууд
 - Салбарын хүний нөөц, боловсон хүчин
 - Хувийн хөрөнгөөр хийгдэж буй ажлууд
 
Илтгэл хэлэлцүүлэгт оролцогчид:
- УИХ, Засгийн газрын гишүүд
 - Төрийн захиргааны төв байгууллагууд, ЗГ-ын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд
 - Элчин сайдын яам, өргөмжит консулууд
 - Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд
 - Эрдэс баялгийн салбарын эрдэмтэд, судлаачид, зөвлөх ба мэргэшсэн инженерүүд, геологичид, уурхайчид, улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл
 - Хөрөнгө оруулагч, хайгуул болон ашиглалтын төсөл хэрэгжүүлэгч гадаад, дотоодын компаниудын төлөөлөл
 - Орон нутгийн удирдах байгууллагуудын төлөөлөл тус тус оролцоно.
 
