Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдан, дараах томилгоог хийв.
- Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар 2018-2021 оны хооронд “Таван толгой түлш” компанийн захирлаар ажиллаж байсан М.Ганбаатар
 - Одоо Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар ажиллаж байгаа Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн яамны Дэд сайдаар
 - Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар хуульч Ж.Эрхэмбаатар
 - УУХҮ-ийн Дэд сайдад Цэндсүрэнг дэвшүүлэв. Тэрбээр энэ салбарт олон жил ажилласан туршлагатай гэв.
 
М.Ганбаатар 1975 онд төрсөн. 2013 оноос МАН-ын Бага хурлын гишүүн бөгөөд “Шинэ эхлэл” бүлгэмгийн тэргүүн. Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга байсан.
2004, 2008 онуудад Баянзүрх дүүргээс НИТХ-д улиран сонгогджээ. "Монгол шуудан" ХК-д хэлтэс хариуцаж, Нийслэлийн өмчийг удирдаж, хотын бизнес хөгжлийн төвийг удирдсан туршлагатай. Түүний ХОМ:
Огноо  | 2018  | 2019  | 2020  | 2021  | 
Мэдүүлэг гаргагчийн жилийн орлого/төгрөгөөр  | 35 сая  | 79 сая  | 117 сая  | 113 сая  | 
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого  | 60 сая  | 57 сая  | 59 сая  | 62 сая  | 
Амины орон сууц  | 0  | 0  | 0  | 0  | 
Нийтийн орон сууц  | 2  | 2  | 2  | 2  | 
Үйлчилгээний зориулалттай  | 1  | 1  | 1  | 1  | 
Орон сууц, барилга байгууламжийн нийт үнэ  | 360 сая  | 360 сая  | 360 сая  | 360 сая  | 
Машин  | Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Rav 4- 1  | Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Rav 4- 1  | Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Rav 4- 1  | Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Rav 4- 1  | 
Нийт дүн  | 65 сая  | 65 сая  | 65 сая  | 65 сая  | 
Мал аж ахуй  | 0  | 0  | 0  | 0  | 
Газрын зориулалт, төрөл, хэмжээ  | Эзэмших-0.7га-1  | Эзэмших-0.7га-1  | Эзэмших-0.7га-1  | Эзэмших-0.7га-1 | 
Нийт дүн  | 4 сая  | 4 сая  | 4 сая  | 4 сая  | 
Зээл  | 208 сая  | 205 сая  | 195 сая  | 195 сая  | 
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт  | Нүүдэлс ХХК, Голлевууд ХХ  | Нүүдэлс ХХК, Голлевууд ХХ  | Нүүдэлс ХХК, Голлевууд ХХ  | Нүүдэлс ХХК, Голлевууд ХХ  | 
Хувьцааны тоо  | 0 ш  | 0 ш | 0ш  | 0ш  | 
Ногдол хувь  | 100%, 100%  | 100%, 100% | 100%, 100%  | 100%, 100%  | 
Шинэ дэд сайдуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж 1980 онд төрсөн.  1998-2002 онд Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2002-2006 онд АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлага чиглэлээр суралцан, 2007-2016 онд хувийн хэвшилд ажиллажээ. 
2017-2018 онд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, 2018-2022 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллажээ. Тэрээр яг нэг жилийн өмнө (2021.01.19) БОАЖ-ын дэд сайдаар томилогдсон. 

                                
                            
