Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 106,611 тонн шатахууны үлдэгдэлтэй байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээлэв.
- А-80 шатахуун 6,109 тонн,
 - АИ-92 шатахуун 39,125 тонн,
 - АИ-95 шатахуун 4,164 тонн,
 - Дизель түлш 53,254 тонны үлдэгдэлтэй байна.
 - Үүнийг хоногийн ердийн хэрэглээгээр нь тооцвол А-80 шатахуун 37 хоног, АИ-92 шатахуун 29 хоног, АИ-95 шатахуун 31 хоног, Дизель түлш 21 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байгаа юм.
 
Оны эхний 10 хоногт нийт 38,600 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Тухайлбал, АИ-92 шатахуун 6,400 тонн, Дизель түлш 27,500 тонныг импортоор авчээ.