Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу аравдугаар сарын 3-нд Булган, Сэлэнгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 5-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.
Иймд малчид, тээвэрчид, тариаланчид та бүхнийг:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, ажил, амьдралдаа хэрэгжүүлэх,
 - Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах,
 - Хол, ойрын замд гарахдаа автомашин техник хэрэгслийг аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөцтэй зорчих,
 - Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхэд, өндөр настанг малд явуулахгүй байх,
 - Тэнгэрийн байдлыг шинжиж, ажлаа төлөвлөх,
 - Холбогдох байгууллагаас гаргаж байгаа заавар, зөвлөмжийг цаг тухай бүрт хүлээн авч, хэрэгжүүлэхийг анхааруулж байна.