Улсын их хурлын ээлжит чуулгантай холбоотой Баасан гариг бүр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, дараа долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын тов, дарааллыг шийдвэрлэдэг. Тэгвэл ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна. Үүнд:
ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2024.10.31, 11.01/  | ||||
Д/Д  | ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН  | ЦАГ  | ТАНХИМ  | |
1  | · Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ · Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/  | 10.00  | “Их хуралдай”  | |