Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас их, дээд сургуулийн багшийн чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 1 сарын хугацаатай багш солилцооны хөтөлбөрийг зарлалаа.
Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
- Сургалтын төлбөр
 - Амьжиргааны зардал
 - Дотуур байр (өглөө, өдөр, оройн хоол багтана)
 
Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй болохыг анхаарна уу. Үүнд:
- Олон улсын тээврийн зардал
 - Виз олголттой холбоотой зардал
 - Даатгал
 
Тавигдах шаардлага:
- Дээд боловсролын байгууллагад багшаар ажилладаг байх.
 - Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх
 
Бүртгэл:
- 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 26-НААС 2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.
 - https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэлээр орчуулсан хувийн хамт PDF /1 файлын хэмжээ 5MB-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
 
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
- Өргөдөл – (Энд дарж татаж авна уу)
 - Төгссөн сургуулийн диплом;
 - Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт;
 - Гадаад пасспорт;
 - Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
 - Цагдаагийн бичиг (E-Mongolia системээс татсан хувь).
 
Бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсролын яамны 51-263495 дугаарт холбогдон авч болно. Солилцооны хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас https://www.msmt.cz/-наас авах боломжтой.