Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо өнөөдрийн хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргаар Наянтайн Ганибалыг албан ёсоор томилж батламжиллаа. 
Өнөөдөр тус нам үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ой болж байгаа юм. 
Н.Ганибалын намтар: 
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1992 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
 - 1997 онд Улаанбаатарын Их сургууль, хэрэглээний математикч
 - 2001 онд ШУТИС, программ хангамж, магистр
 
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2000-2002 онд ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургууль, математикийн багш, компьютерийн ухааны секторын эрхлэгч
 - 2009-2012 онд Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх
 - 2012-2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны МААБХЗГ-ын дарга
 - 2016.02-2016.09 Зам тээврийн хөгжлийн яамны ТЗУХЭЗГ-ын дарга
 - 2016-2019 онд Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, намын байгуулалтын газрын дарга
 - 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн