БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Тавигдах шаардлага:
- Бакалаврын түвшинд суралцах хүсэлт гаргагч нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2025-2026 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
 - Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын
 - Докторын түвшинд суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй туршлагатай, 35 хүртэлх насны); зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын
 - Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй;
 - Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг болон зээлд хамрагдаагүй байх. Мөн бусад улсын Засгийн газрын тэтгэлэгт давхар хамрагдаагүй байх;
 
Суралцах мэргэжлийн чиглэл:
- Барилга, хот байгуулалт
 - Зам тээвэр
 - Уул уурхай, олборлолт
 - Эрчим хүч
 - Цахим хөгжил, мэдээлэл технологи
 - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологи
 - Боловсрол судлал
 - Багш /Тусгай хэрэгцээт боловсрол/
 - Боловсролын сэтгэл судлал
 - Олон улсын харилцаа
 
Бүртгэл 2025 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл цахимаар явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
 ПОЛЬШ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 
Тавигдах шаардлага:
- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2025-2026 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
 - Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш);
 - Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны);
 - Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
 
Суралцах мэргэжлийн чиглэл:
- Хөдөө аж ахуй
 - Мэдээлэл, харилцаа холбооны технологи
 - Хүрээлэн буй орчин судлал
 - Нано шинжлэх ухаан, инженерчлэл
 - Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш
 - Тусгай хэрэгцээт боловсрол
 - Биотехнологи, био-инженерчлэл
 - Хими, биологи
 
Бүртгэл 2025 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 23.59 цаг хүртэл цахимаар явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.