fitness
  • 159 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй өнөөдөр /2025.04.28/ Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Эрхэмсэг ноён Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, Үндэсний Ассамблейн даргын түвшинд хэрэгжиж буй энэхүү албан ёсны айлчлалд Улсын Их Хурлын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий манай чухал “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно “Стратегийн түнш” БНСУ-тай хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн 35 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, үүнд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлэг, Байнгын хороодын хэлхээ холбоо, нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.

Түүнчлэн, хоёр улсын бат бэх итгэмжит харилцаа, иргэд хоорондын ойр дотно найрамдал, нөхөрлөлд тулгуурлан цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол, Солонгосын улс төрийн итгэлцэл, харилцааны эрх зүйн үндэс батжин бэхжиж, хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтвортой үргэлжилж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Тэрээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө байгааг нотолж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг төлөвлөсний дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн салбарын хүрээнд БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визний таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр Үндэсний Ассамблейн зүгээс анхаарч, дэмжиж ажиллана гэв.

Хоёр улсын иргэдийн зорчих урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан иргэд харилцан чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хоёр оронд оршин суугаа монгол, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө талууд нягт хамтран ажиллахаа илэрхийлэн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов хэмээн Улсын ИХ Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн