fitness
  • 76 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

"Ice top" хамтлагийн ахлагч Б.О Малайз улсад нас барсан гэж түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ /2025.04.24/ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн. Түүний нас барсан шалтгааныг мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэсэнтэй холбоотой хэмээн албан бус мэдээллүүд цацагдаад байна.

Үүнд Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа “Малайз Улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Б.О-ийн амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй, задлан шинжилгээний хариу гараагүй байна.

Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд тус хэрэг, талийгаачийн амь насаа алдсан шалтгааны талаар үндэслэлгүй, худал ташаа мэдээлэл гарах боллоо.

Монгол Улсын иргэн хилийн чанадад амь насаа алдсан харамсалтай хэргийн талаар худал ташаа мэдээлэл түгээх нь нийгэмд үл ойлголцол, ташаа ойлголт төрүүлж, талийгаачийн ар гэр, ойр тойрныхонд хүндээр тусахаас гадна холбогдох хууль тогтоомжийг зөрчиж болзошгүйг анхаарна уу” хэмээн цахим хуудсаараа дамжуулан залруулга нийтэлжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн