fitness
  • 17 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 8 цагийн өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.05.14/-ийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө нь 

  • “Бүсчилсэн хөгжлийн бодлого”,
  • “Хүний хөгжлийн бодлого”,
  • “Эдийн засгийн бодлого”,
  • “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн дөрвөн бодлогын тэргүүлэх чиглэлтэй. 

2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “Эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох”-ыг зорьж төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд тус реформууд нь ядуурлыг бууруулахад чиглэх юм. 

Мөн 2026 онд нэн шаардлагатай салбарын реформ, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мега төслийг эрчимжүүлж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн эрх чөлөөний реформыг хэрэгжүүлэхээр уг тогтоолын төсөлд тусгажээ. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн