fitness
  • 100 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-06-05

Аюулгүй байдалтай холбоотой эрсдэлүүдийг харгалзан хэд хэдэн улсын иргэдийг АНУ руу зорчихыг хориглох тухай тунхагт Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гаргийн орой гарын үсэг зуржээ.  

Үүнд: 
 Афганистан,

Мьянмар, 

Чад, 

Бүгд Найрамдах Конго Улс, 

Экваторын Гвиней, 

Эритрей,

Хаити, 

Иран, 

Ливи, 

Сомали, 

Судан, 

Йемен гэсэн 12 орны иргэдийг хилээр нэвтрүүлэхийг бүрмөсөн хязгаарласан байна.

Мөн Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леон, Того, Туркменистан, Венесуэл зэрэг долоон орны иргэдэд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоох юм байна. 

Харин хууль ёсны байнгын оршин суугчид, виз эзэмшигчид, тодорхой хугацаанд зорчих зөвшөөрөл бүхий хүмүүс болон АНУ-ын үндэсний ашиг сонирхлын төлөө хилээр нэвтэрч буй хүмүүст дээрх шийдвэр нь хамаарахгүй байна. Колорадо муж улсын Боулдер хотод гарсан антисемитизмийн /еврейчүүдийг үзэн ядах үзэлшинжтэй халдлагын дараа Ерөнхийлөгч энэхүү тунхаглалд гарын үсэг зурах эцсийн шийдвэрийг гаргасан гэж Цагаан ордны албаны хүн мэдээлжээ. Тэрбээр өмнө нь энэ талаар эргэцүүлж байсан боловч ням гарагт гарсан халдлага шийдвэрээ түргэн гаргахад нь нөлөөлсөн байна.


Цагаан ордон Ерөнхийлөгчийн хоригийн талаар мэдэгдэхдээ, манай улсад ирж, бидэнд хор хөнөөл учруулах хүсэлтэй гадаадын аюултай этгээдүүдээс америкчуудыг хамгаална хэмээн сонгуулийн кампанит ажлын үеэр өгсөн амлалт биелж байна гэжээ. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн