fitness
  • 31 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-06-12

УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногийн Мягмар гарагт (2025.06.10) УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьжээ.

Хуулийн төслийг УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл болох УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Б.Батбаатар, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Н.Номтойбаяр, А.Ундраа, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Б.Энхбаяр нарын гишүүд хамтран санаачилсан байна.

Хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1-д заасанчлан Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага байна. Ерөнхий сайд нь Улсын Их Хурлаас томилогдож, түүний шууд хяналтад үйл ажиллагаагаа явуулах нь парламентат ёсны гол илэрхийлэл болно гэдгийг тодотгов.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Ерөнхий сайдын мэдээллийн цаг гэх ойлголт, хуулийн зохицуулалт одоо УИХ-ын Дэгийн тухай хуульд бий. Ерөнхий сайд өөрийн хүссэн мэдээллээ УИХ-д оруулдаг, тэр нь Засгийн газрын Пи-Ар-ын цаг болдог, УИХ сонирхож, үр дүнтэй хэлэлцэж чаддаггүй "мухар олгой" шиг ач холбогдол, үүрэг үгүй процесс.

Парламент бол мэтгэлцдэг, иргэдийн мэдэх эрхийг хангадаг, ул суурьтай шийдэл яриа өрнөдөг газар байх ёстой. Тиймээс Ерөнхий сайдын мэдээллийн цагийг "УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГ” болгон өөрчилж гишүүд асууж, Ерөнхий сайд асуултад хариулдаг, иргэд Засгийн газрын нууж, бултуулж буй мэдээлэл, бодит байдлыг мэдэх эрхтэй болдог парламентын ардчиллын тэр жишиг рүү нь очуулах хууль өргөн барьсан нь энэ" хэмээн мэдээллээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн