fitness
  • 71 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

“Долоогийн бүлэг”-ийн (G7) дээд хэмжээний уулзалтын төгсгөлд Украины дайны талаар “хүчтэй” хамтарсан мэдэгдэл гаргахаас Канад улс татгалзжээ.


Ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь АНУ эсэргүүцсэнтэй холбоотой гэж Reuters агентлаг Канадын Засгийн газар дахь эх сурвалжуудыг эш татан лхагва гарагт шилжих шөнө мэдээлсэн байна.


“CBC News” телевизээр мэдээлснээр, хамтарсан мэдэгдэлд дурдагдсан ОХУ-тай холбоотой зарим үг хэллэг АНУ-ын талд таалагдаагүй байна. Тэдгээр үг хэллэг нь Украины дайныг зогсоох асуудлаар Оростой хийх хэлэлцээний явцад сөргөөр нөлөөлнө гэж Цагаан ордон болгоомжилж байгаа ажээ. Дээд хэмжээний уулзалтыг даргалж буй Канадын Ерөнхий сайд Марк Карни эдгээр зарим үг хэллэгийг өөрийн мэдэгдэлд ашиглахаар төлөвлөж байна гэж тус телевиз мэдээлсэн байна. 

G7-ийн орнууд Украины талаарх мэдэгдлийн оронд хэд хэдэн өөр сэдвээр хамтарсан мэдэгдэл гаргажээ. Тухайлбал, Ойрх Дорнодын нөхцөл байдал, хиймэл оюун ухаан, цагаачлал болон стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын талаар мэдэгдлүүд гаргасан байна.


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн