fitness
  • 59 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 6 цагийн өмнө

Хур тунадас багатай, хуурайшилт ихтэй эдгээр халуун өдрүүдэд ой хээрийн гал түймэр гарах эрсдэл нэмэгдэж байна. 

Тодруулбал Сэлэнгэ аймаг, Мандал сум 1 дүгээр багийн “Гахайтын голын эх” гэдэг газар  ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 18:05 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид Мандал сумын  байгаль хамгаалагч, орон нутгийн мод бэлтгэлийн “Хандгайн нуур” ХХК, “Буянт царам” ХХК-ийн ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Түймрийн баруун хойд, зүүн хойд хэсэгт хуурай хусан унанги, шар өвс ихтэй шаталга их явагдаж байна. 

Төв аймаг, Эрдэнэ сум Баянтуул багийн “Тэргийн гол” гэдэг газар  “Firms.modaps.eosdis.nasa.gov”, “icc.mn” сайтад дулааны цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.19-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан алба хаагчид,  Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн