fitness
  • 79 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

Монгол-Узбекистаны хамтарсан “Торгоны замын сувд” аялал жуулчлалын форум боллоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев энэ сарын 24-25-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийнэ. Энэ хүрээнд хоёр орны аялал жуулчлалын салбарт торгоны замын болон тусгай сонирхлын аяллыг хөгжүүлж, харилцан сурталчах, жуулчдын урсгалыг нэмэх зорилгоор аялал жуулчлалын анхдугаар форумыг зохион байгуулж байна. Форумд хоёр орны аялал жуулчлалын салбарын 150 гаруй төлөөлөл оролцож байна.  


Монголын эзэнт гүрэн 13-р зуунд Торгоны замыг аюулгүй болгосноор Узбекистан улсын Самарканд, Бухара, Ташкент зэрэг хот  соёл, шашин, урлаг, архитектурын дамжуулагч төв болж байжээ. Энэ түүхэнд тулгуурлан 1992 онд дипломат харилцаа тогтоосон хоёр улсын харилцааг  аялал жуулчлалын шинэ төвшинд гаргахыг зорьж байгаа аж.  


Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр ярихдаа, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд тус улсад төрийн айлчлал хийх үеэрээ аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон. Манай хоёр улс ижил түүх, соёлтой төдийгүй туулж ирсэн замналын хувьд үнэт зүйл ойролцоо. Узбекистан улс хоолны болон түүх соёлын өвөрмөц хот суурины гэхчлэн аялалыг хадгалах баталгаажуулах талд өндөр туршлагатай. Харин манай улсын хувьд илүү нүүдлийн, түүхэн уламжлалаа хадгалсан морьтон соёл дээр тулгуурласан адалт явдалт чиглэлийн аялал нь түлхүү. Хоёрдугаарт, тус улс Ази, Исламын ертөнцөд зах зээлийн гаралт талаасаа илүү бол манайх Солонгос, Япон, Хятад зэрэг зүүн болон хойд Азид төвлөрдөг. Бид өөрсдийн нөхцөл боломжоо харилцан солилцож, ашигтай аялал жуулчлалын төлөвлөлт бүтээгдэхүүнийг бий болгох боломжтой" гэв.


Хоёр тал Узбекистан улсын Ташкент хотод зохион байгуулдаг “Аялал жуулчлалын-Торгоны зам” олон улсын үзэсгэлэнд хамтран оролцох, аялал жуулчлалын түр операторуудтай танилцах аяллыг зохион байгуулж, туршлага солилцох зэргээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн агаарын харилцааны эрх зүйн үндэс 2023 онд бүрдсэн бөгөөд шууд нислэгийн боломжийг судалж эхлээд байна. Цаашид хоёр улсын аяллын багц гаргаж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжихэд анхаарах аж.


 

 

 





Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн