Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын "Жаргалантын даваа" гэдэг газар энэ сарын 25-нд гарсан ой, хээрийн гал түймрийг өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 15:15 цагт бүрэн унтраалаа.
Түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хилийн цэргийн алба хаагчид, орон нутгийн иргэд оролцсон байна.
Урьдчилсан байдлаар ой, хээрийн түймэрт 5.5 га орчим талбай өртлөө гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.