fitness
  • 59 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 8 цагийн өмнө

Улаанбаатар хотоос “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг засварлан шинэчлэх ажил он дамжин хэрэгжиж, өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт хөдөлгөөнийг нээжээ.

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын/НЗХГ/ Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ "Найрамдал зуслан чиглэлийн үндсэн 12 километр болон зуслан доторх дөрвөн километр хоёр эгнээтэй авто замын асфальт бетон хучилтыг бүрэн хийж, хөдөлгөөнийг өнгөрсөн Лхагва гарагт нээсэн. 

Авто замын суурь хучилтыг цементээр бэхжүүлж дөрвөн сантиметр, өнгө хучилтыг таван сантиметр, нийт 9 сантиметрийн зузаан хучилттай болгож, тэмдэг тэмдэглэгээг зурсан. Авто замын доор ус зайлуулах хөндлөн хоолойг таван хэсэгт суурилуулсан. Өөрөөр хэлбэл авто замыг шинэчлэх ажил бүрэн дуусаад байна.

Нийтийн тээврийн автобусны хажуугийн 18 зогсоол болон зогсоолын орчимд явган хүний замтай болсон.

Одоо авто замын хөвөө, шуудуу зэрэг тохижилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд авто замын босоо тэмдэг болон хурд сааруулагчийг тавих байршлыг ТЦА-тай зөвлөлдөж байна. “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажлын явц 85%-д хүрсэн" гэжээ.

Тус авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан ч зөвхөн урсгал засвар хийдэг байсан тул нийслэл хотоос гаргасан бондын 22 орчим тэрбум төгрөгөөр авто замыг шинэчилсэн гэх мэдээлэл байгаа юм. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн