fitness
  • 20 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 6 цагийн өмнө

Дэлхийн математикийн тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалтад Г.Хүслэн алтан медаль хүртсэн байна.

Дэлхийн математикийн тэмцээний урьдчилсан шатанд Монгол Улсын төлөөллөөс найман настай, хоёрдугаар ангийн сурагч Г.Хүслэн алтан медаль хүртжээ. Алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн сурагчид дараагийн шат болох финалын шатанд оролцох эрхтэй болдог ба финалын шат 2025 оны долоодугаар сарын 25–29-ний өдрүүдэд болох Тайландын Бангкок хотод болох юм.

WMI (World Mathematics Invitational):

Энэхүү тэмцээн нь дэлхийн улс орнуудад тэмцээний урилгыг илгээдэг бөгөөд урилга хүлээн авсан улс оронд байрлах WMI (World Mathematics Invitational)-ийн төлөөлөгч байгууллагаар дамжуулан тэмцээнд оролцох хүүхдүүдийг урьдчилсан шатны шалгаруулалтаар сонгодог. Улмаар финалын шатанд улс орнуудаас шалгарсан хүүхдүүд хоорондоо өрсөлдөн, шилдэг оролцогчдыг тодруулдаг юм.

Дэлхийн Математикийн тэмцээний албан ёсны нэгдсэн тэмцээн 2025 оны долоодугаар сарын 25-29-ний өдрүүдэд Тайландын Бангкок хотод болох юм. Тус тэмцээнд  алт, мөнгө, хүрэл , медалтай орон орны шилдэг тоочид өрсөлдсөн юм.

WMI буюу "Дэлхийн Математикийн тэмцээн" нь олон улсын хэмжээний математикийн уралдаан бөгөөд 2013 онд Тайвань улсад анх үүсгэн байгуулагдаж байжээ. Энэ уралдаан нь сурагчдад логик сэтгэлгээ, бодит хэрэглээний асуудлыг шийдэх чадвараа харуулах боломж олгодог байна.

Цэцэрлэгээс 12-р анги хүртэлх бүх сурагчид оролцох боломжтой юм. Монгол Улсад WMI-ийн орон нутгийн албан ёсны төлөөлөгч байгууллага байдаг ба тус байгууллагаар дамжуулан төлөөлөн оролцогчдыг сонгодог аж.

Уралдаан 2 хэсэгтэй:

Логик сэтгэлгээний бодлого (Logical Reasoning)

Хэрэглээний бодлого (Applications)

Манай улсын төлөөллүүдээс алтан медаль хүртсэн Г.Хүслэнгийн гаргаж байсан амжилтууд:

Г.Хүслэн одоо найман настай ба Монгол Улсаа төлөөлөн хэд хэдэн уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргаж байсан. Түүний гаргаж байсан амжилтаас дурдвал:

Гүрж улсад зохион байгуулсан "Эх дэлхийн мандаж буй одод-2023" тэмцээнд тэргүүн байр

Олон улсын хүүхдийн загварын тэмцээний дөрөв дэх удаагийн ялагч "Гран при" шагнал

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан тэмцээнд "Олон улсын хүүхдийн шилдэг загвар өмсөгч" шагнал

"Оны онцлох хүүхэд"-ээр өргөмжилж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ шагнал гардуулж байжээ.

Мөн Г.Хүслэн охин "Мисс Монгол" аялал жуулчлалын холбооны тэргүүн, мисс Б.Гантогоогийн бяцхан шавь нь аж.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн