Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт 13 км зайд өнөөдөр /2025.07.03/ 07:03:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Урьдчилсан байдлаар газар хөдлөлтийн чичирхийлэл тус аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт, Адаацаг, Дэрэн сумдад мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж орон нутгаас мэдэгджээ.
Мөн өчигдөр /2025.07.02/ 22:17:48 цагт Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 32 км-ийн зайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.