fitness
  • 74 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 4 цагийн өмнө

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн үйл явцтай танилцлаа.


Уг байгууламжийг хуучин төв цэвэрлэх байгууламжийн баруун талд 17.6 га талбайд барьж байгаа бөгөөд 2020 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөл юм.


Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн зохицуулагч Г.Чулуунбат хэлэхдээ, “Өнөөдрийн байдлаар шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 98 хувьтай, тоног төхөөрөмж суурилуулах ажил 90 хувьтай, технологийн 35 төрлийн 55 барилга байгууламж инженерийн шугам сүлжээ дэд бүтцийн ажил 94 хувьтай үргэлжилж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийг энэ оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэв.


Төслийн Ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консорциумын Ерөнхий инженер Жанг Жиа Вэй нь ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд хандан цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй хаягдал усны стандарт шаардлагыг хангуулах, цаашид хаягдал лагийн асуудлыг шийдвэрлэх үүднээс лаг шатаах технологийг нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг онцоллоо.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн