fitness
  • 68 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Монгол Улсын хэмжээнд 554.2 мянган га-д тариалалт хийснээс 302.3 мянган га талбайд үр тариа, 264.7 мянган га –д буудай, 13.4 мянган га–д төмс, 144.9 мянган га–д техникийн ургамал, 14.3 мянган га –д хүнсний ногоо, 69.3 мянган га-д таримал тэжээл тус тус тариалаад байна.

2025 онд нийт 302.3 мянга га талбайд үр тариа тариалснаас гангийн нөлөө ихтэй байгаа төвийн бүсэд 182.2 мянган га-д буюу 58.5 хувь, зүүн бүсэд 50.5 мянган га-д буюу 16.2 хувь, баруун бүсэд 15.1 мянган га-д  буюу 4.8 хувь нь тус тус хамрагдаж байна. Үүнээс гадна ургацын хэмжээ олон жилийн дунджаас буурах төлөвтэй байгаа юм.

Энэ нь өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 6.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Үүнээс буудай тариалсан талбай 50. мянган га буюу 15 хувиар  буурчээ.

Урьдчилсан байдлаар тавдугаар сар болон зургадугаар сард тариалангийн бүс нутгуудад хур тунадас багатай байсан байна. Үүний зэрэгцээ хэт халалтын үргэлжлэх хоногийн тоо их байснаас хөнөөлт организмын тархалт нэмэгдэн, гангийн гангийн нөхцөл байдал бий болж таримлын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөө үзүүлж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн