fitness
  • 103 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Төмөрийн Ариунаагийн “Зүрх асна” тоглолт 2025 оны наймдугаар сарын 23-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна.

Түүний урлагийн зам 15 настайгаас нь эхэлсэн бөгөөд анх “Арван зургаан нас” дуугаараа олонд танигдсан билээ. Тэрбээр Болгар улсын Урлагийн Сургуульд (Консерватори) дуучин мэргэжлээр суралцан төгссөн. Монголдоо эргэн ирж, “Соёл-Эрдэнэ” хамтлагт дуучнаар ажиллаж, 1990-ээд оноос “Чөлөөт уран бүтээлч” болон уран бүтээлүүдээ туурвиж эхэлсэн түүхтэй.

1996 онд гаргасан Эрос #1 цомгоороо Монголын хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж, үзэгчдийг байлдан дагуулж (харизм), өөрийн орон зайг бий болгож чадсан. Эрос #1 цомогт нь багтсан “Утасны чинь дугаар”, “Анхны хайр” зэрэг дуунууд нь тухайн цаг үедээ залуусыг байлдан дагуулж байсан билээ.

Ариунаа 3 октавт чөлөөтэй дуулдаг, түүний хоолойн цар хүрээ өргөн, далайцтай, “Драматик Сопрано (Dramatic Soprano)” нарийн хоолойтой. Түүний хоолой өвөрмөц, давтагдашгүй, хүчирхэг, цангинасан өтгөн өнгөтэй.

Ариунаагийн дуулалтын хэв маяг, чадвар өндөр бөгөөд эстрад, поп (“Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай”, “Санааны чимээ”, “Нарны хаан хүүхдүүд”, “Домгийн өглөө”, “Цасан аялгуу”, “Миами аялгуу”, “Хөх монголын үр сад”, “Ирэх л гэж”) уянгын (“Чи минь”, “Жаргаж үзээгүй зул дурлал минь”, “Үл таних эмэгтэй”, “Зүүдний ханхүү”, “Жинжиймаа”, “Нандин учрал”) гранж рок (“Утасны чинь дугаар”), зөөлөн рок (“Чамтай бас чамгүй”, “Бундан зүрх”, “Хайрын зай”,) зэрэг хэв маяг, жанраар дуулдаг. Дуулалтын хувьд хамгийн дээд өнгө нь G 2-р октавын соль (“Амласан хайр”) дуунууд дээрээ ихэвчлэн дээд өнгө 2-р октавын C♯ – F# өнгө авч дуулдаг онцлогтой.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн