fitness
  • 76 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 7 цагийн өмнө

Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ. Ингэснээр агаар мандлын загваруудын орон зайн нягтаршил болон нарийвчлалыг нэмэгдүүлэх, урьдчилан таамаглал хийхэд зориулсан динамик загвар ашиглах боломжтой боллоо.

Үр дүнд нь цаг агаарын тодорхойгүй байдлыг дөхүүлэх, цаг агаарын урьдчилсан мэдээний чанар сайжрахаас гадна уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн хандлагыг олон загвараар нарийвчлан тооцоолж, хөдөө аж ахуй, дэд бүтэц, онцгой байдлын салбарт менежмент, төлөвлөлт хийх нарийвчлалыг нэмэгдүүлнэ.
Төслийн хүрээнд цаашид ЦУОШГ-ын мэргэжилтнүүдэд зориулсан уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хийх, урьдчилсан мэдээ боловсруулах (WRF) загвар, арга технологи, загвар ашиглах болон боловсруулалт хийх аргуудын талаар сургалтыг үе шаттай зохион байгуулж, супер компьютер ашиглахтай холбоотой чадавхыг бэхжүүлэх аж.

Шинэ үеийн суперкомпьютерын технологи нэвтэрснээр дараах бүтээгдэхүүний цаг хугацаа, орон зайн нарийвчлалыг сайжруулан Монгол орны бүс нутаг, хот сууринаар шинээр гаргах боломж бүрдэнэ. Үүнд:

Цаг агаар урьдчилсан мэдээ

  • Цаг агаарын урьдчилсан мэдээг 10 хоногийн өмнөөс гаргах
  • Монгол орноор орон зайн нарийвчлал 2.5 км, хот сууринаар 30-100 м болж сайжрах
  • Олон гишүүнтэй ансамбль систем бий болж, магадлалын прогнозыг гаргах
  • Бэсрэг болон бичил хэмжээст гамшигт үзэгдлийг тооцоолох (хуй салхи, нөөлөг салхи, борооны бөөн үүл, аадар тунадас гэх мэт)

Уур амьсгалын өөрчлөлт

  • Ирээдүйн уур амьсгалын өөрчлөлт, гамшигт үзэгдлийг 5-10 км нарийвчлалтай 30, 50, 100 жилээр тооцоолох
  • Нийгэм, эдийн засгийн салбарын нөлөөлөл, эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх

Эрүүл мэнд

  • Агаарын бохирдлын 144 цагийн прогноз мэдээг (PM10, SO2, NO2, PM2) 30-500 м нарийвчлалтай гаргаж, чанарын индексийг тооцоолох
  • Хотын дулааны арал-хэт халалтын прогноз гарах

Сэргээгдэх эрчим хүч

  • Салхины хурдын 144-240 цагийн прогноз мэдээг 100-500 м нарийвчлалтай гаргах
  • Өндөр 0.5-1 км орон зайн нарийвчлалтай салхины атлас, зураглал хийх

Усны нөөц

  • Гол мөрний урсцын 5-10 хоногийн прогноз
  • Үерийн прогноз, халилт, аюулын зураглал 10м

Хөдөө аж ахуй

  • Бэлчээрийн ургамлын ургацын прогнозыг 10 хоногоор гаргах
  • Таримал ургамлын ургацын прогнозыг 10 хоногоор гаргах

Гамшгийн менежмент

  • Гамшигт үзэгдлийн (хүчтэй салхи, цасан болон шороон шуурга, ган, зуд) нөлөөллийн прогнозыг гаргах

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, цаг агаарын гэнэтийн эрс тэс үзэгдлүүд ажиглагдах болж байгаа энэ цаг үед уур амьсгал, цаг агаарын урьдчилсан мэдээг сайжруулж, гамшигт үзэгдлийг эрт зарлан мэдээлэх нь бэлэн байдлыг хангах, цаг алдалгүй хариу арга хэмжээг авах боломжийг олгоно.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн