fitness
  • 153 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 10 цагийн өмнө

Жүдо бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-нд Индонезын Жакарта хотод эхэлнэ.


Азийн 19 орны 197 тамирчин өрсөлдөх тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин зодоглохоор мэдүүлэг өгчээ. Баг тамирчдад өчигдөр Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд амжилт хүсэж, “Басу” брэндийн бэлтгэлийн хувцас гардуулсан байна. Энэ удаагийн ААШТ-д оролцох тамирчдыг “Монголын жүдо академи”-ийн дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ, Э.Намуунцэцэг нар удирдана.


Харин бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Энхтөр, 66 кг-д Б.Төмөрбаатар, Э.Наранзун, 73 кг-д М.Алтан-Од, Г.Анар, 81 кг-д Ш.Батзориг, 90 кг-д А.Оджавхлан, -100 кг-д Г.Хангарьд, + 100 кг-д Г.Мөнхбагана, эмэгтэйчүүдийн 48 кг-д С.Ариунцэцэг, 57 кг-д Т.Отгонням, Б.Батсувд, 63 кг-д Х.Ариунтунгалаг, Б.Саруул, 70 кг-д Ж.Дэлгэр, А.Лхагважав, +78 кг-д Ц.Чинболор, Г.Эгшиглэн нар багтжээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн 52, -78 кг-ын жинг алгассан байна. Баг тамирчид өнөөдөр Жакартагийн зүг хүлгийн жолоо залж байна.


Энэ сарын 13-нд эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болно. Харин 14-нд эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийнхэн дэвжээнд гарах юм. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн