fitness
  • 51 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Монгол Улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх стратеги” төслийн эцсийн тайлангийн хэлэлцүүлэгт оролцлоо.

Судалгаагаар, Монгол Улс ган, зэс зэрэг ашигт малтмалын нөөцдөө тулгуурлан хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бүрэн боломжтойг тодотгож, боловсруулах үйлдвэрлэл хөгжсөнөөр 5–10 жилийн дотор нэг хүнд ногдох ДНБ 11,000 ам.доллар хүрэх тооцоо гарсан байна.

Мөн боловсруулах үйлдвэрт оруулсан 1 ам.доллар нь 1.5–1.8 ам.доллар болж өсөх боломжтой гэж дүгнэжээ. Гэхдээ хүнд үйлдвэрлэл, үйлдвэрлэл-технологийн паркийг хөгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчин хамгийн том сорилт болох учраас урьдчилан бодлогын арга хэмжээ авах шаардлагатай гэжээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Манай улсад хүнд үйлдвэр дорвитой хөгжөөгүй ч бусдын сайн туршлага, шинэ технологийг нутагшуулж, бусад орны хүндрэлээс суралцан тойрч гарах боломжтой” гэв.

Солонгосын Хөгжлийн хүрээлэнгийн Аж үйлдвэрийн бодлого судлалын хорооны гишүүн, төслийн удирдагч Сун Ён Гван “Манай улсад ашигт малтмалын нөөц байхгүй ч боловсруулах үйлдвэрийн арвин туршлагатай. Энэхүү судалгаа хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх болно” гэжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн