fitness
  • 70 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 4 цагийн өмнө

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа өнөөдөр /09.22/ Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ нь нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдын шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой юм. Энэ жил улсын 21 аймгийн брэнд бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байна.

Үзэсгэлэн худалдаа 2025 оны 9 дүгээр сарын 28-ныг дуустал үргэлжлэх бөгөөд иргэд жижиг, дунд үндэсний үйлдвэрлэгчдийн хүнсний бүтээгдэхүүн, шинэ ургацын ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс нь худалдан авах боломжтой юм.

Уг арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV аян” үндэсний хөдөлгөөнүүд хамтран хэрэгжүүлж байна. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн