Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны 5,9 км авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Хөсөг трейдийн баруун урд талын уулзвараас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх 0,7 км авто замыг хааж зам барилгын ажил хийж гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба