fitness
  • 49 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 лифт байдаг. Эдгээрийн ашиглалтын хугацаа, чанар, аюулгүй байдалд нийслэлийн Хяналт шалгалт газраас холбогдох шалгалтыг хийж байна.

Лифтний ашиглагдах хугацаа дунджаар 20 жил байдаг бөгөөд эвдрэл гэмтэл гарвал тухайн байрны СӨХ цаг алдалгүй засаж, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэвч оршин суугчдын СӨХ-ны төлбөр төлөлттэй холбоотойгоор засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийж чаддаггүй байна. Үүнээс болж ашиглалтын хугацаанаасаа өмнө лифт эвдэрч, ашиглалтаас гардаг аж. 

Энэ талаар Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжийн дагуу иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах зорилгоор Улаанбаатар хотод ашиглаж байгаа албан байгууллага, орон сууцуудад энэ жил хоёр удаа үзлэг, шалгалт хийлээ.

Шалгалтаар шаардлага хангахгүй болон өндөр эрсдэлтэй 488 лифт байгааг тогтоолоо. Үүний хүрээнд дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох СӨХ-дод  лифтнүүдээ шинэчилж, засах мэдэгдэл хүргүүлсэн. Мөн нийслэл болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 онд найман лифт, 2024 онд 35 лифтийг шинэчилсэн. Харин энэ онд 42 лифтийг шинэчилж байна" гэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн