fitness
  • 39 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

"Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025" буюу JEF-2025 зургаа дахь удаагийн форум аравдугаар сарын 10-ны Баасан гарагт болох гэж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ удаагийн форумыг "Дижитал эрин үеийн ёс зүй: Хиймэл оюуны сорилт ба боломж" сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. 

Хиймэл оюун ба дижиталчлагдаж буй энэ эринд нийтийн эрх ашгийн төлөөх шударга, чөлөөт хэвлэл мэдээлэл, ёс зүйтэй сэтгүүл зүйн үнэ цэн улам чухал болж буйг Хэвлэл мэдээллийн зөвлөл(ХМЗ) ёс зүйн форумаар онцлон тэмдэглэж буй. 

Технологийн шилжилт нь зөвхөн хэвлэл мэдээллийн салбар төдийгүй бусад салбарт, иргэдэд ихээхэн боломж нээхийн зэрэгцээ олон сорилтыг тулгаж буй билээ. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын үндэс болох нягтлан шалгасан, үнэнд нийцсэн, баталгаатай, найдвартай мэдээллийг иргэдэд хүргэх нь сэтгүүл зүйн онцгой үүрэг хэвээр байгаа бөгөөд дижиталчлал, хиймэл оюун ухааны хөгжилд илүү чадваржих шаардлага тулгарч байна.

Иймд ёс зүйн форумын төлөөлөгчид технологийн хөгжлийг сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн зарчмуудтай хэрхэн уялдуулан ажиллаж хөгжих талаар өргөн хүрээнд хэлэлцэх гэж байгаа юм. Энэхүү форумын нэг чухал хэсэг нь ХМЗ-ийн Ёс зүйн хороодын гишүүд сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой ёс зүйн түгээмэл зөрчил, тэдгээрийн шалтгаан ба үр дагавар, хорооны дүгнэлт, шийдвэрийн талаар танилцуулж, цаашид ёс зүйн хариуцлагыг улам илүү сайжруулах талаар зөвлөмж өгөх явдал юм.

Форумын үеэр хиймэл оюуны хэрэглээ сэтгүүл зүйд ямар боломж, сорилт авчирч буйг илтгэлээр танилцуулж дижитал эрин үед сэтгүүл зүйн ёс зүйд тулгарч буй асуудлуудыг салбарын мэргэжилтнүүд хөндөн хэлэлцэнэ. Шинэ тутам тулгарч буй сорил, бэрхшээлийн дунд, сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчдийн ялгарал, манлайлал нь сэтгүүл зүйн нэр хүнд, олон нийтийн итгэлцлийн төлөөх зогсолтгүй хүч болохыг онцолно.

Ийнхүү бид өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэхийн зэрэгцээ ёс зүйн зарчмаа чанд мөрдөж бэлтгэсэн сэтгүүл зүйн бүтээл нь нийгмийн эв нэгдэл, шударга ёс, тогтвортой хөгжлийн суурь болох тухай, үүний төлөө сэтгүүлчид, редакцууд, иргэний нийгмийн оруулж буй хувь нэмэр, туршлагыг хуваалцахаар зорьж байна. 

Түүнчлэн хиймэл оюун өдөр тутмын хэрэглээнд олон салбарт нэвтрэхийн хэрээр мэдээллийн нууцлал, өгөгдлийн аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх, мэдээллийн боловсрол, зохиогчийн эрх, хэрэглээний ёс зүй, оновчтой зохицуулалт, мэдээллийн чөлөөт урсгал ба цензур гэх мэт олон сорилтыг бид даван туулах шаардлага тулгарч байна.

Хувь хүн, салбар, улсын түвшинд бид юуг анхаарвал зохих вэ? Хэрэглэгчдээ хэрхэн бэлтгэж, тэднийг яаж хамгаалах вэ? зэрэг хүний эрхийн өргөн хүрээний сэдвээр төр, иргэний нийгмийн оролцогч талуудын дуу хоолойг сонсоно.

Мөн мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хэвлэн нийтлэгчид болон хэрэглэгчид үр ашигтай хэрэглэхэд суралцахаас гадна зохицуулалтын чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын хүчин чармайлт, хамтын ажиллагаа чухлаар хөндөгдөх юм. 

Ийнхүү форумаас цахим эрин үед хэвлэлийн эрх чөлөө ба хүний эрхийн тэнцвэрийг хангах, иргэний баталгаатай, найдвартай мэдээлэл авах эрхийг дээдлэх, ёс зүйгүй, худал хуурмаг мэдээллээс иргэдийг хамгаалах, сэтгүүл зүйн ёс зүйн өөрийн зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхэд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд талуудыг уриалах болно. 

ХМЗ нь үйл ажиллагаагаа олонд таниулах, салбарын мэргэжлийн стандартыг дээшлүүлэх зорилгын хүрээнд Ёс зуйн өдрүүдийг анх 2016 онд зохион байгуулсан бол 2017 оноос форум болгон өргөжүүлж ирсэн. Анхны ёс зүйн форумыг "Хэвлэл мэдээллийн эрх зүйн ба ёс зүйн зохицуулалт" сэдвээр хийсэн бол:

  • 2018 онд "Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе 
  • 2019 онд Хэвлэлийн эрх чөлөө -дижитал хувьсал 
  • 2022 онд Ковид19-: Мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй 
  • 2023 онд Сэтгүүл зүйн ёс зүй: Эрх чөлөөгөө хадгалж итгэлийг олж авах нь зэрэг сэдвийн хүрээнд зохион явуулсан байдаг. 

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл 
Мэйл хаяг: info@mediacouncil.mn
Холбоо барих: 70000160, 98880988

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн