fitness
  • 74 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Нийслэлийн ХУД-ийн 5,6,7,23,24 дүгээр хороон дахь орон сууцны хэрэглээний усыг өнөөдрийн (2025.11.06) 22:00 цагаас арваннэгдүгээр сарын 8-ны өглөөний 08:00 цаг хүртэл хэсэгчилсэн байдлаар хязгаарлахаар болжээ.

Тодруубал замын урд хэсэг буюу  “Food City” худалдааны төвөөс баруун тийш “Нүхтийн ам” хүртэл, замын хойд талдаа “Мөнх Хадаа” -аас Нисэхийн тойрог хүртэл суурьшлын хэсэгт хязгаарлах юм. Хязгаарлалтад эмнэлэг, сургууль , цэцэрлэг орохгүй.

Хязгаарлалт хийх болсон шалтгаан нь, хэрэглэгчээс гарч байгаа бохир усны хэмжээн дэх хатуу хог хаягдал хэд дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор өргөлтийн насос станцын хүлээн авах санг лайдаж цэвэрлэх шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид уусдаггүй 00 цаас, салфетик, хоолны хог хаядал үсний сэв зэргийг суултууртаа ихээр урсгаж байгаа нь дээр энэ нөхцөлд хүргэжээ.

Хязгаарлалтад орсон хэрэглэгчдэд тухайн оршин суугаа газрын СӨХ болон орон сууцны конторуудаар дамжуулан мэдээллийг хүргэсэн. Мөн зөөврийн усаар хангах цэгүүдийн мэдээллийг оршин суугчдад хүргүүлжээ. 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн