fitness
  • 98 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Их хэмжээний цас унаж, салхилж буй “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд алсын барааны харагдац муудан, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул МИАТ ТӨХК нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс өнөөдрийн нислэгүүдийн цагийн хуваарийг өөрчиллөө. 


Шинэчилсэн нислэгийг хуваарь:


Истанбул-Улаанбаатар /ОМ162/

ОМ162 аяллын дугаартай Истанбул-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэг Истанбулын цагаар 20:50 цагт Истанбул нисэх буудлаас хөөрч, маргааш 10:00 цагт Чингис хаан ОУНБ-д бууна.


Улаанбаатар-Токио-Улаанбаатар

ОМ501 аяллын дугаартай Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг 11:00 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 16:35 цагт Нарита ОУНБ-д бууна.


ОМ502 аяллын дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг 17:35 цагт Нарита ОУНБ-с хөөрч, 22:40 цагт Чингис хаан ОУНБ-д бууна.


Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар


ОМ301 аяллын дугаартай Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг 11:05 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 15:25 цагт Инчон ОУНБ-д бууна.


ОМ302 аяллын дугаартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг 16:40 цагт Инчон ОУНБ-с хөөрч, 19:25 цагт Чингис хаан ОУНБ-д бууна.


Бусад нислэг хуваарийн дагуу байх ч нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөхөөр бол тухай бүрд нь мэдээлэхээ МИАТ компани онцолжээ. Мөн цас орж, халтиргаа гулгаа үүссэн, замын хөдөлгөөний ачааллыг харгалзан аялагч үйлчлүүлэгчид анхаарал болгоомжтой зорчиж, нислэгийн хуваарьт хугацаанаас 2-3 цагийн өмнө нисэх буудалд очихыг анхааруулжээ. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн