fitness
  • 354 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-29
“Соёлын сэргэлт 2023” аян Налайх дүүрэгт үргэлжилж байна

Иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт 2023” аяныг өрнүүлж буй. Уг аян өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлж, өнөөдөр Налайх дүүрэгт үргэлжилж байна.

Энэхүү аяны нээлтийн арга хэмжээнд Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар оролцлоо.

“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний үеэр Налайх дүүргийн уран бүтээлч, соёлын өвийг өвлөн уламжлагч С.Золбоод Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан шагналыг гардуулсан юм. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Соёмбо" чуулга тоглолтоо толилуулснаас гадна соён гэгээрлийн илтгэл хэлэлцүүлэв.

Ташрамд, аяны хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах юм.

НЗДТ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч байна

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч байна

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Заса

"Амгалан" амаржих газарт ходоод, улаан хоолойн дурангийн оношилгоог хийж эхэллээ

"Амгалан" амаржих газарт ходоод, улаан хоолойн дурангийн оношилгоог хийж эхэллээ

"Амгалан" амаржих газарт төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь тусламж, үйлчилгээний нэр, төрлөө нэмэгдүүл

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.