fitness
  • 1605 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-03

Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно.

Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2-7, өдөртөө +11+16 градус дулаан байна. Ихэнх нутгаар дулаарч говийн бүст шөнөдөө +9+14, өдөртөө +25+30, бусад нутгаар өдөртөө +19+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. +18...+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +15...+17 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 29 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж:ОБЕГ

Бусад мэдээ

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг эхлүүллээ

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг эхлүүллээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар

Нийтийн эзэмшлийн 154.9 га газрыг 7230 м урт хашаанаас чөлөөлжээ

Нийтийн эзэмшлийн 154.9 га газрыг 7230 м урт хашаанаас чөлөөлжээ

Нийтийн эзэмшлийн зам,талбайд 7230 метр урт хашаа буулгаж чөлөөлжээ.Тодруулбал, зохих зөвшөөрөлгүй х

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.