fitness
  • 21 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллажээ.

Энэ үеэрээ эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон төвийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцсан байна. 

Засгийн газрын 2026 оны 134 дүгээр тогтоолоор эмнэлгийн яаралтай түргэн тусламжийг улсын хэмжээнд нэгдсэн дуудлагын сүлжээнд оруулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Үндэсний түргэн тусламжийн төв” тусгай мэргэжлийн төв байгуулах бодлогын шийдлийг баталсан. Энэхүү шийдвэрийнхээ талаар Ерөнхий сайд Н.Учрал "Монгол Улсын Засгийн газар түргэн тусламжийн тогтолцоонд хэсэгчилсэн бус, системийн шинэчлэл хийх шаардлагатай байна. Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах нь зөвхөн шинэ байгууллага барих тухай асуудал биш. Энэ бол Монгол Улсын хэмжээнд түргэн тусламжийн дуудлага хүлээн авах, эрэмбэлэх, баг илгээх, өвчтөнийг аль эмнэлэгт хүргэхийг зохицуулах, эмнэлгүүдийн ачааллыг бодит цагийн мэдээлэлд үндэслэн удирдах нэгдсэн тогтолцоог бий болгох шинэчлэл юм” гэв.

Мөн яаралтай тусламжийн дуудлагын хариу арга хэмжээг сайжруулахад салбар дундын үйл ажиллагааг уялдуулахад Засгийн газар анхаарч ажиллана гэдгийг онцолсон байна. Тухайлбал, түргэн тусламжийн нөөцийг “аль байгууллагын машин бэ?” гэхээс илүү “аль баг хамгийн хурдан хүрч, хамгийн зөв тусламж үзүүлж чадах вэ?” гэсэн хэрэгцээнд үндэслэн хуваарилж, мэдээлэл шуурхай солилцох нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Түргэн тусламжийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 7.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий гурван давхар өргөтгөлийн барилга барьж байна. Мөн харилцаа холбоо, сургалтын тоноглол болон түргэн тусламжийн автомашины тоног төхөөрөмжид нийт 3.3 сая ам.долларын санхүүжилт шийдвэрлэжээ.

Цаашид түргэн тусламжийн дуудлагын байршил, өвчтөний биеийн байдал, эмнэлзүйн эрэмбэ, ойр байгаа түргэн тусламжийн багийн чадамж, хүлээн авах эмнэлгийн ачааллыг нэг системээс хянаж, богино хугацаанд зөв шийдвэр гаргах боломжтой нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхээр ажиллана хэмээн онцолжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн