Эрүүл мэндийн сайдын 2025 оны зургаадугаар дугаар сарын 30-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор С.Энхболдыг томилжээ.
С.Энхболдын Боловсрол:
- 1997 - Анагаах ухааны их сургууль
- 2007 -Япон улсын Нагояа их сургууль, Эрүүл мэндийн удирдлагын магистр
- 2020 онд Япон улсын Нагояагийн их сургуульд “Монгол улсад 2015-2016 онд бүртгэгдсэн улаан бурханы дэгдэлтийн тархвар зүйн шинж чанар, хандлага, вакцинжуулалтад хамрагдаагүй хүн амын дэгдэлтэд үзүүлсэн нөлөө” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
- 2000–2001- Анагаах ухааны дээд сургууль, багш
- 2001–2005 - Эрүүл мэндийн яам (ЭМЯ), мэргэжилтэн
- 2005–2008 -ЭМЯ, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын орлогч дарга
- 2008–2011 - ЭМЯ, тус газрын дарга
- 2011–2013 -ЭМЯ, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга
- 2014–2015 - ХӨСҮТ, дэд захирал
- 2015–2016 - Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (НЭМХ), албаны дарга
- 2016–2017 -ЭМЯ, Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
- 2017–2021 -Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл, зохицуулагч
- 2021–2025 -Дэлхийн банкны санхүүжилттэй “Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах” төсөл, хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч