fitness
  • 99 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

Улсын Их Хурлаас “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг судлах Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны есдүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулахаар товлосон.

Сонсголын бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын гишүүн, даргалагч Б.Баярмагнай болон УИХ-ын Тамгын газрын төлөөлөл, мэргэжлийн шинжээчид энэ сарын 07-08-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж орд газар болон тухайн бүсийн нөхцөл байдалтай танилцжээ. 

Мянгад сумын иргэд болон аймгийн ТББ-уудын төлөөлөл Ерөнхий хяналтын сонсголд 50 иргэнийг оролцуулах хүсэлтээ гаргасан гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.

“Халзан бүрэгтэйн” орд газарт 2022 оны 10 дугаар сард геологи, хайгуулын ажил эхэлсэн ч нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын захирамжаар үйл ажиллагааг түр зогсоосон.

Ерөнхий хяналтын сонсгол нь иргэд, олон нийтийн эсэргүүцлийг нээлттэй хэлэлцэж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож үнэлгээ гаргах, санал дүгнэлтээ Улсын Их Хуралд хүргүүлэх зорилготой юм.

Сонсголд оролцох хүсэлт, санал, мэдээллийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны 17:00 цаг хүртэл хүлээн авна:

Утас: 51-261240

Цахим шуудан: sonsgol@parliament.mn

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн