fitness
  • 57 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 4 цагийн өмнө

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нар Монгол-Солонгосын ‘Чухал эрдэс ба уул уурхайн форум’-д оролцож байна.

Форум БНСУ-д болж байна. Форумаар дараах тохиролцоонд хүрчээ:

Самсунг, KOMIR KIGAM, Чонбук их сургууль зэрэг өндөр технологи, хөрөнгө оруулалт, сургалт, судалгааны байгууллага, компаниудтай хамтарч ажиллана. Уул уурхай, ялангуяа чухал эрдэс хайх, олборлох, боловсруулахад хөрөнгө оруулах, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд хамтарна.

Форумын үеэр олон талын хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцаж, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ.

• Samsung групптэй 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээ байгууллаа.

• Чонбук Үндэсний их сургуульд 500 монгол оюутан сургаж, олон улсын түвшний инженер бэлтгэнэ.

• KIGAM хүрээлэнтэй чухал ашигт малтмалын судалгааны чиглэлээр хамтран ажиллана.

• Korea Investment & Securities (Asia) компанитай хамтарч манай улсад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татна.

• Монгол улсад ажилласан туршлагатай KOMIR корпорац уул уурхайн нөхөн сэргээлтийн төслүүдээ үргэлжлүүлнэ.

Эдийн засаг, хөгжлийн яам Европ, Азийн улсуудаас хөрөнгө оруулалт татах, шинэ гарц нээх талаар онцлон анхаарч байна гэж тус яам мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн