Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 2025 оны 09-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутаг, Халх голын хөндийгөөр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +9...+11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. +9...+11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +8...+10 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: 7 градус дулаан, харьцангуй чийг 93 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: ЦУОШГ