Нийслэлийн Баянгол дүүрэгт Гурвалжингийн гүүр орчимд том оврын машинууд нийтийн эзэмшлийн зам, талбайд элс, цемент, хайрга борлуулдаг.
Үүнийг цэгцлэх, худалдааг зогсоохоор энэ сарын 1-ний өдрөөс мэдэгдэл хүргүүлсэн.
Баянгол дүүргийн 20, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин, техник байршуулах гурван байршлыг танилцуулсан байна. 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс л гэхэд 3621 ам.метр газарт машин техникүүдийг нүүлгэн шилжүүлнэ.
Мөн Гурвалжингийн гүүр орчимд худалдаа эрхэлдэг найман иргэнд барилгын материал нь гарал үүслийн болон тохирлын гэрчилгээтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байх, хадгалалт, тээвэрлэлтийн горим баримтлах талаар Хяналтын улсын байцаагчийн зөвлөмж хүргүүллээ гэж НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС мэдээлэв.