fitness
  • 52 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдааныг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит III чуулган 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эхэллээ.

Чуулганыг Улсын дээд шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Б.Батцэрэн нээсний дараа оролцогчид чуулганы хуралдаан даргалагчаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт, дэд даргалагчаар Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг нарыг сонгов. Чуулганд 75 шүүхээс 516 шүүгч цахим болон танхимаар оролцож байна.

Энэ удаагийн чуулганаар хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулах талаар, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал, шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг дөрвөн үндсэн агуулгын хүрээнд илтгэл тавьж, хэлэлцэх юм.

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох сонгуулийг зохион байгуулах бөгөөд анхан шатны шүүхээс найм, давж заалдах шатны шүүхээс зургаа, хяналтын шатны шүүхээс нэг нийт 15 шүүгч нэрээ дэвшүүлээд байна.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд Шүүх

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн