fitness
  • 432 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-15

“Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвслээс жил тутам зохион байгуулдаг “Боловсрол: чанар, санхүүжилт, хариуцлага” иргэний нийгмийн чуулган маргааш эхэлнэЧуулган хоёр өдрийн турш Миллениум Плаза зочид буудлын хурлын танхимд болох юм.

Уур амьсгалын өөрчлөлт, технологийн өөрчлөлт, эдийн засгийн хямрал, ардчилал, хүний эрхийн зөрчилтэй дэлхий ертөнцөд боловсрол хувьсан өөрчлөгдөх шаардлагатай болсон. Үүний хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар “Хувьсаж буй боловсрол” акц өрнүүлэн Засгийн газрууд иргэдээ бүхий л амьдралынхаа турш чанартай боловсрол эзэмших эрхийг баталгаажуулах, боловсрол бол нийтийн сайн сайхан, хамтын хичээл зүтгэл болохыг баталгаажуулна хэмээн амлалт авсан юм.

Чуулганаар “Хувьсаж буй боловсролд иргэний нийгмийн хувь нэмэр” сэдвийг хөндөн боловсролын хувирган өөрчлөлтөд анхаарч, энэ асуудлыг олон нийт, төр болон иргэний нийгмийн анхаарлын төвд авчран хэлэлцэнэ.
Нийгмийн шинэчилсэн гэрээний чухал оролцогч тал бүхий иргэний нийгмийн байгууллагууд Засгийн газрын хүлээсэн үүрэг, амлалттай танилцан, хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих,  өөрсдийн хувь нэмрээ тодорхойлж насан туршдаа суралцах эрхийг бэхжүүлэхэд иргэд, олон нийтийн зохион байгуулалттай хөдөлгөөн өрнүүлэхийг зорьж байна.

Чуулганы үеэр Боловсрол эвслийн гишүүн байгууллагууд үзэсгэлэн гаргаж, дэмжигч уран бүтээлчид бүтээлээ танилцуулах юм байна.

Бусад мэдээ

Цахим сорилын системээр ЕБС-ийн суралцагчид мэдлэгийн түвшнээ тодорхойлох боломжтой боллоо

Цахим сорилын системээр ЕБС-ийн суралцагчид мэдлэгийн түвшнээ тодорхойлох боломжтой боллоо

SORIL.EEC.MN цахим сорилын системээр суралцагчид чадварын түвшнээ тодорхойлох боломжтой талаар Боло

МУИС-ийн багш, оюутанд үйлчлэх төв ашиглалтад ороход бэлэн боллоо

МУИС-ийн багш, оюутанд үйлчлэх төв ашиглалтад ороход бэлэн боллоо

Оюутны дотуур байр, үйлчилгээний төвийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд сурах, амь

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн