fitness
  • 61 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2026-10-14

Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Монгол Улстай байгуулсан агаарын харилцааны тухай хэлэлцээрийг батлах тухай хуульд гарын үсэг зуржээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын уг хэлэлцээрт 2026 оны тавдугаар сарын 6-нд Германы Лейпциг хотод гарын үсэг зурсан байна. 

Хэлэлцээрийг баталснаар хоёр улсын хоорондын агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм.

Хоёр улсын төлөөлөгчид тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, автомашин болон агаарын тээврийн боломжийг нэмэгдүүлэх асуудлаар өмнө нь хэлэлцэж байжээ.

Азербайжаны Цахим хөгжил, тээврийн сайд Рашад Набиевын мэдэгдсэнээр, хэлэлцээр нь хоёр улсын эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ агаарын тээврийн компаниудын хамтын ажиллагаанд таатай нөхцөл бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж: KCNA, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн