fitness
  • 48 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 53 минутын өмнө

Хөдөө аж ахуйн цаг уурын арав хоногийн тойм, 2026 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар

  • Хээрийн цасны хэмжилтийн энэ сарын 20–ны мэдээгээр нийт нутгийн 20 орчим хувьд цастай байгаагаас Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангайн цөөн, Баянхонгор, Улаанбаатар, Орхон, Төв, Өмнөговийн ганц нэг сумдаар 1-9 см,
  • Увсын Ховд, Түргэн, Зүүнхангай, Завхан, Баруунтуруун, Завханы Яруу, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Түдэвтэй, Их-Уул, Хөвсгөлийн Цагаан-Уул, Улаан-Уул, Рашаант, Жаргалант, Арбулаг, Архангайн Жаргалантад 10-18 см,
  • Увсын Наранбулаг, Малчин, Өмнөговь, Өндөрхангай, Хяргас, Завханы Идэрт 20–50 см зузаан цастай байгаагаас хамгийн их нь Увсын Наранбулагт 50 см цас орсон байна (1 дүгээр зураг).

Цаг агаарын нөхцөлийн онцлог

Өнгөрсөн арав хоногт агаарын температур зүүн аймгуудын нийт нутгаар олон жилийн дунджийн орчим болон түүнээс +1.1...+1.2 градусаар дулаан, бусад нутгаар -5.9...-1.1 градусаар хүйтэн байлаа. Ихэнх нутгаар хүйтэрч, Завханы Яруу, Цэцэн-Уул, Отгон, Идэр, Ховдын Дуут сумдад шөнөдөө -25... -32 градус хүрч хүйтэрсэн байна.


Харин хур тунадас нийт нутгаар дунджийн орчим бөгөөд Хөвсгөл, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, Булган, Говь-Алтайн цөөн, Өмнөговь Өвөрхангай, Дорноговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгийн ганц нэг сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.

Энэ арав хоногт цасны нягт хамгийн ихдээ Увсын Өндөрхангай, Малчин, Булганы Баян-Агт, Говь-Алтайн Алтайд 0.20 – 0.29 г/см3 нягттай байна. 

Салхины хурд Төвийн Баянжаргалан, Баянхонгорын Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Дорноговийн Сайншандад 24-25 м/с буюу аюултай үзэгдэл, Архангай Хотонтод 30 м/с буюу гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлд хадлан тэжээл, хужир шүү бэлтгэж нөөцлөх, мал оторлуулах зэрэг мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлуудыг үргэлжлэн хийж байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн