fitness
  • 565 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-03

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 21-ний Мягмар гарагт тохионо. Энэхүү уламжлалт баяр болох гэж буйтай холбогдуулан хүүхдийн мөнгө, насны хишиг, алдарт эхийн одон, цалинтай ээжийн тэтгэмжийг олгох хуваарийг наашлуулсан байна.

Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын эх сурвалжийн мэдээлснээр хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин ахмад настнуудын тэтгэврийг хоёрдугаар сарын 12-нд олгох аж.

Сангийн сайд Б.Жавхлан гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг цагаан сар болох гэж буйтай уялдуулж хоёрдугаар сард урьдчилж олгоно гэдгээ мэдэгдэж байсан. Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгох тов одоогоор тодорхой бус байна.

Хүүхдийн мөнгөний асуудлаар өрхийн мэдээлэл нь зөрүүтэй иргэд хоёрдугаар сарын 8-ны 17:00 цагаас өмнө анхан шатны нэгждээ хандаж засуулахыг ХНХЯ-наас санууллаа.

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ.

ХААИС дэргэдээ мал, амьтны эмнэлэгтэй боллоо

ХААИС дэргэдээ мал, амьтны эмнэлэгтэй боллоо

Төслийг Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн Яам болон Хөдөө аж ахуйн

Ариунзул С.
Ариунзул С.