fitness
  • 559 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-06

2023 оны ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдөр/2023.02.06/ 09:00 цагт эхэлнэ хэмээн Боловсролын Үнэлгээний Төв цахим хуудсандаа нийтэлсэн байна. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цагт дуусна.

"Энэхүү шалгалтад 2023 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой" гэв.

Монгол хэл бичгийн шалгалтад бүртгүүлэхдээ энэ оны төгсөгч /2022 онд ЕБС төгсөх шалгуулагч/ бол системд шууд бүртгэгдэнэ.

Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ЕБС төгссөн/ бол ЭЕШ-д бүртгүүлэхдээ Монгол хэл бичгийн шалгалтыг сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.

ЭЕШ-ын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 10:00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.

зураг

Бусад мэдээ

"МОНГОЛ МАХ" ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛОХОД ТАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ

"МОНГОЛ МАХ" ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛОХОД ТАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ

Өрөг.мн, Туг.мн сайтууд болон Гарааны Праймер ХХК хамтран “Монгол мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг арваннэгдүгээрсарын 28-нд Corporate зочид буудлын Convention hall-д зохион байгуулах гэж байна.

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

Үнэт цаас, хөрөнгө оруулалт, аудит, худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй бол давуу тал болно.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.