fitness
  • 364 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-17

Алдарт дуучин Тэйлор Свифт ирэх оны гуравдугаар сараас АНУ даяар тоглолт хийх болсноо мэдэгдсэн. Тэрээр хамгийн сүүлд таван жилийн өмнө тоглолт хийсэн бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт гурван цомог гаргасан билээ.

Үүгээр зогсохгүй, хамгийн сүүлд буюу энэ оны намар гаргасан “Midnights” цомгийнх нь 10 дуу Billboard жагсаалтын эхний 10 байрыг эзэлж, түүхэн амжилт тогтоогоод буй.

Харин шинэ цомгийнхоо нээлттэй зэрэгцэн аялан тоглолт хийх болсноо зарласнаар Ticketmaster зэрэг томоохон тасалбар борлуулдаг компаниудын систем ачааллахад хүргэжээ.

Сүүлийн хэд хоногт Taylor Swift-ийн тоглолтын тасалбарыг авах гэсэн дараалал хэдэн цаг үргэлжил, зарим хүмүүс авч амжилгүй хоцорч байгаа талаар хэвлэлүүд онцолж байна. Ийнхүү ирэх оны хамгийн хүлээлт үүсгэсэн тоглолтын нэг нь яах аргагүй Тэйлор Свифтийн тоглолт байх нь тодорхой боллоо.

SOURCE: AP NEWS

Бусад мэдээ

Нийтийн тээврийн 6 чиглэлд шөнийн 02:00 цаг хүртэл автобус үйлчилнэ

Нийтийн тээврийн 6 чиглэлд шөнийн 02:00 цаг хүртэл автобус үйлчилнэ

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангаса

МОНГОЛ АРДЫН НАМ "ЦАХИМ НАМ" БОЛСНОО ЗАРЛАЛАА

МОНГОЛ АРДЫН НАМ "ЦАХИМ НАМ" БОЛСНОО ЗАРЛАЛАА

Өнөөдөр 102 жилийн ойн өдрөө МАН цахим нам болох зорилтоо хэрэгжүүлж, “Цахим нам 2.0” системийг ү

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн