fitness
  • 372 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-17

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 190,742,187 төгрөгийн үнийн дүн бүхий 541,395 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монноос" ХК (MNS +14.98%), "Монгол шуудан" ХК (MNP +10.26%) болон "Ремикон" ХК (RMC +7.68%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монос хүнс" ХК (MFC -7.91%), "Дархан нэхий" ХК (NEH  -4.52%) болон "Монгол шевро" ХК (MVO -3.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 8,982 ширхэг нэгж эрхийг 7,367,443 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 901 ширхэг бондыг 90,096,400 төгрөг болон багцын арилжаагаар 1,463,175 ширхэг үнэт цаасыг 2,272,284,350 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.34 хувиар өсөн, 34781.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,518,336,298,846 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хориглов

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хориглов

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах саналыг

Ипотекийн 8%-ийн зээлтэй иргэд хүүгээ 6% болгохоор цахим гарын үсэг цуглуулж байна

Ипотекийн 8%-ийн зээлтэй иргэд хүүгээ 6% болгохоор цахим гарын үсэг цуглуулж байна

Ипотекийн 8 хувийн зээлтэй иргэдийн түр хорооноос өнөдөөр мэдээлэл хийлээ. Тэд бол 8 хувийн хүүгээ 6

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн