fitness
  • 407 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-15

Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хэрэгжүүлж буй Загийн усны хоолойн гүний усны ордын судалгаа, ус хангамжийн төслийн гүйцэтгэгч компаниуд 2023 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд төслийн талбайд өртөж буй Цогтцэций сумын Билгэх, Сийрст багийн малчин өрхүүдтэй ээлжит уузалтаа хийж,  дэмжлэг үзүүлэх арга хэмжээ  зохион байгууллаа.

Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй зургаан компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран нөлөөллийн бүсийн 24 малчин өрхтэй төсөл хэрэгжүүлж эхлэх үеэс хамтран ажилласаар ирсэн. 

Загийн усны хоолойн гүний усны ордын судалгаа, ус хангамжийн төсөл нь 2022 оны 4 дүгээр сараас эхэлсэн бөгөөд энэ оны 8 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд төслийн гүйцэтгэгч компаниуд болон захиалагчийн зүгээс  багуудын Засаг дарга нартай тогтмол уулзаж, санал солилцож байсан бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд тасралтгүй дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, малчин өрхийн хүүхдийн оюутны сургалтын тэтгэлэг, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдан авалт хийх, гэрээтээр ажлын байраар хангах, малын бууц хороо тэгшлэх, түрэх, орчны хог хаягдал цэвэрлэх зэрэг 200 гаруй сая төгрөгийн мөнгөн дүн бүхий ажил гүйцэтгэлээ. 

Бусад мэдээ

Олон улсын химийн олимпиадаас Монголын сурагчид хоёр хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртэв

Олон улсын химийн олимпиадаас Монголын сурагчид хоёр хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртэв

“IChO 2023” буюу Олон улсын химийн 55 дугаар олимпиад Швейцарын Цюрих хотод энэ оны долдугаар сарын

Импортын 171 тонн цагаан будаа их хэмжээгээр бохирдсоныг тогтоожээ

Импортын 171 тонн цагаан будаа их хэмжээгээр бохирдсоныг тогтоожээ

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги -1 гаалийн хяна

Ариунзул С.
Ариунзул С.