fitness
  • 680 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-30

Дуудлага №1

Төв аймгийн Сэргэлэн сумын 5-р баг Баян заадас гэдэг газар Богд хаан төмөр замын төслийн 7781-р ангийн ажилчдын кемпээс баруун хойд зүгт 10км зайд автомашин төөрч цасанд суусан гэх дуудлагаар 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагт Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 алба хаагчийн бүрэлдэхүүн гарч ажиллан цасанд суусан автомашиныг татан гаргаж 5 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгааллаа.

Дуудлага №2

Төв аймаг Сэргэлэн сум Өвөржанчивлан Адуун чулуут явах замд автомашин цасанд суусан гэх дуудлагаар 28-ны өдрийн 20 цаг 55 минутанд гарч ажиллан төөрч цасанд суусан 2 автомашиныг татан гаргаж 3 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгааллаа.

Дуудлага №3

Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын 5-р баг Баянгын заадас Богд хаан төмөр замын төслийн 7781-р ангийн ажилчдын кемп явах зам суудлын автомашин цасанд сууж төөрсөн гэх дуудлагаөр 21 цаг 22 минутанд гарч ажиллан цасанд суусан автомашиныг татан гаргаж 4 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгааллаа.

Дуудлага №4

Төв аймаг Баян сумын Цавчир багийн 3-н гүүрний баруун хойшоо 5км зайд суудлын автомашин цасанд сууж бензингүй болсон гэх дуудлагаар 29-ний өдрийн 00 цаг 41 минутанд 8 алба хаагч гарч ажиллан цасанд суусан автомашиныг татан гаргаж 7 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгааллаа.

Онцгой байдлын хэлтсийн 30 алба хаагч, давхардсан тоогоор 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 19 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгаалж ажилласан байна.

Иргэдийг цасан шурганаар зорчихгүй, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг мөрдөж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Бусад мэдээ

Цас цэвэрлэгээнд зам талбайн 579 үйлчлэгч 94 техник хэрэгсэлтэй ажилласан байна

Цас цэвэрлэгээнд зам талбайн 579 үйлчлэгч 94 техник хэрэгсэлтэй ажилласан байна

Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 18-ны 12:00 цагаас орж эхэлсэн цасны улмаас хүндрэлтэй нөхцөл

Өнөөдөр зарим нутгаар бороо, нойтон цас орно

Өнөөдөр зарим нутгаар бороо, нойтон цас орно

Өнөөдөр Завханы нутгаар их цас орно.Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:Өнөөдөр баруун

Ариунзул С.
Ариунзул С.